Ням-Осор Учрал
“Учралын баяр”
УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар “Учралын баяр” нэртэй арга хэмжээг анх удаа зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд 11 жил эцэг эхтэйгээ уулзаагүй хүүхдүүдийг эцэг, эхтэй нь уулзуулах аж.
УИХ-ын гишүүн Н.Учрал БНСУ-ын Пусан хотод ажил хөдөлмөр эрхэлж байгаа Монгол иргэдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулах хүмүүнлэгийн чанартай ажлыг “Монголын залуу багш нарын холбоо” болон “Эйр Пусан компанитай хамтран зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 62, 12, 83 дугаар сургуулийн 10-15 настай сурагчид эцэг, эхтэйгээ уулзах бөгөөд өнөөдөр Пусан хотын зүг хүлгийн жолоо заллаа. Удаан уулзаагүй эх үрсийг уулзуулж, элгийг нь дэвтээсэн энэ сайхан арга хэмжээний зэрэгцээ Сонгинохайрхан дүүргийн 19, 23, 27, 29 дүгээр хорооны Засаг дарга нарыг туршлага судлуулах ажээ.